Ерөнхий мэдээлэл
Д/д 12
Засаг захиргааны нэгжийн ангилал Дүүргийн Засаг Даргын Тамгын газар
Салбарын ангилал Засаг захиргаа нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага
Байгууллагын нэр 12 хороо хорин
Төрийн архивын хөмрөгийн дугаар 12
Байгуулагдсан огноо 1928.02.28
Тайлбар

1928-2-8-наас хотын 9 хороог 6 хороо 133 хоринтой болгон тус бүрт дарга, жинхэн бичээч 1, туслах бичээч 2, галч 2, зарлагын орон тоотойгоор байгуулсан хороод нь захиргааны үндсэн байгууллагууд гэжээ.

1933 хотын хороодыг 6 болгон хуваасан.

1952-3-5-нд УИХ-ын  тэргүүлэгчдийн  10 дугаар зарлигаар  Улаанбаатар хотод 12 хоринтой, 11-р хороог консулын дэнжид төвлөрүүлэн байгуулжээ.

1956-8-14-нд УИХ-ын тэргүүлэгчдийн 116 дугаар зарлигаар Улаанбаатар хотын бүх хоридыг татан булгаж 4000-аас доошгүй хүн тутамд нэг хороо болгон өөрчилж бүгд 30 хороогоор зохион байгуулжээ.

1957-7-23-нд Улсын Их хурлын тэргүүлэгчдийн 114-р зарлигаар Улаанбаатар хотын 30 хороог цомхтгон 10 болгож орон тооны биш 100 хоринтойгоор шинэчлэн байгуулжээ.

1960-12-30-нд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 258 дугаар зарлигаар БНМАУ-ын үндсэн хуулинд зааснаар сум хороодын АДХ-ын засаг захиргааны нэгж болсныг үндэслэн Улаанбаатар хотын хорьдыг татан буулгажээ.

1965-4-14-нд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 79 дүгээр зарлигаар Нийслэл Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын харьяа Ажилчин, Найрамдал, Амгалан, Зүүнсэлбэ, Сүхбаатар, Хоршоолол, Чингэлтэй, Толгойт, Октябрь, Төмөр замын хороог татан буулгаж, Сүхбаатар, Октябрийн, Ажилчин, Найрамдлын районыг байгуулж Улаанбаатар хотын районы АДХ-ын сонгуулийг орон нутгийн хурлын 7 дахь удаагийн ээлжит сонгуультай хамтатган явуулахаар тогтоожээ.

Байгуулагдсан
Шийдвэр Огноо Дугаар Нэр
Улсын 11 дүгээр бага хурал 1928-02-28 1 12 хороо
УИХ-н тэргүүлэгчдийн зарлиг 1952-03-05 10
Өөрчлөн байгуулагдсан
Шийдвэр Огноо Дугаар Нэрийн өөрчлөлт
Сайд нарын Зөвлөлийн тогтоол 1955-05-30 203 Төмөр Замын хороо
Сайд нарын Зөвлөлийн 1955-05-30 203 дугаар тогтоол 12 хороог Төмөр Замын хороо
Сайд нарын Зөвлөлийн тогтоол 1955-05-30 203
УИХ-н тэргүүлэгчдийн зарлиг 1956-08-14 116
АИХ-н тэргүүлэгчдийн зарлиг 1957-07-23 114
Татан буугдсан
Шийдвэр Огноо Дугаар
УИХ-н Тэргүүлэгчдийн 1956-08-14 116 дугаар зарлиг
Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1956-08-14 Улаанбаатар хотын хорьдыг татан буулгажээ.
Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965-04-14 79 дүгээр зарлигаар Нийслэл Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын харьяа хороог татан буулгасан.
АИХ-н тэргүүлэгчдийн зарлиг 1960-12-30 258
Дүрмийн өөрчлөлт
Шийдвэр Огноо Дугаар Нэр
Сайд нарын Зөвлөл 1 дугаар хурал 1934-01-12 3 дугаар зүйлээр Хороо хорины дүрмийг баталсан