Гарын авлага

Нийслэлийн 376 жилийн ойд зориулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн Архивын газраас “Нийслэлийн он цагийн түүхэн хэлхээс /1921-2013 он/” цахим номыг нийслэлийн иргэн таны хүртээл болгож байна.

Агуулга:

Уг цахим номонд 1921-2013 онуудад Монгол Улсын Ардын Их хурлын болон Сайд нарын зөвлөлийн хурлын тогтоол, Улаанбаатар хотын АДХГЗ-ны тогтоол болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол, Нийслэлийн Засаг Даргын захирамжаар үүсэн байгуулагдаж, өөрчлөн зохион байгуулагдсан, татан буугдсан, хувьчлагдсан 983 байгууллагын 1341 шийдвэр, 384 байгууллагын 391 үүсгэн байгуулсан дүрэм, тэдгээрийн өөрчлөлтийг эмхтгэн, онлайн хэлбэрийн програм хангамжаар эрэлт хайлтыг шийдвэрлэж ашиглалтад нэвтрүүллээ. 

Ач холбогдол:

“Нийслэлийн он цагийн түүхэн хэлхээс” цахим ном нь төрийн архиваас лавлагаа хүсэгч иргэдийг хайсан мэдээллээр нь хангахад тус дөхөм болохоос гадна нийслэлийн түүх судлаачдын судалгааны бүтээлд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Түүнчлэн энэхүү цахим ном нь архивын салбарт анхдагч гэж хэлж болохоор шинэ санаа дэвшүүлсэн, мэдээллийн технологийн орчин үеийн дэвшилтэт технологийг ашигласнаараа давуу талтай бөгөөд цаашид мэдээллийг улам бүр баяжуулж ажиллах болно.  

ЦАХИМ НОМЫН ПРОГРАМЫГ АШИГЛАХ ЗААВАР

Цахим номонд Монгол Улсын Ардын Их хурлын болон Сайд нарын зөвлөлийн хурлын тогтоол, Улаанбаатар хотын АДХГЗ-ны тогтоол болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол, Нийслэлийн Засаг Даргын захирамжаар үүсэн байгуулагдаж, өөрчлөн зохион байгуулагдсан, татан буугдсан, хувьчлагдсан байгууллагын шийдвэр, үүсгэн байгуулсан дүрэм, тэдгээрийн өөрчлөлтийг эмхтгэн, онлайн хэлбэрийн програм хангамжаар эрэлт хайлтыг шийдвэрлэж ашиглалтад нэвтрүүллээ.

1921-2013 оны шийдвэрийг 2 төрлөөр бүлэглэн оруулсан. Үүнд: 

1. Нийслэлийн Засаг захиргааны нэгжээр
2. Салбарын ангиллаар тус бүр оруулсан бөгөөд тухайн байгууллага нь 1 болон хэд хэдэн салбарт хамаарагдсан тул Та өөрийн хайх байгууллагатай хамааралтай шийдвэрээ доорх 5 төрлийн хайлт тус бүрээр хайж үзэж ашиглаарай. 

 Засаг захиргааны нэгжээр хайхдаа эхний багана болон Хайлтын хэсгээс тухайн хайж буй байгууллагатай хамааралтай засаг захиргааны нэгжээс сонгоод  товчийг дарахад хүснэгтэд сонголтоос гарсан байгууллагууд шүүгдэн харагдана.

 Салбарын ангилалаар хайхдаа эхний багана болон Хайлтын хэсгээс тухайн хайж буй байгууллагатай хамааралтай салбараа сонгоод  товчийг дарахад хүснэгтэд сонголтоос гарсан байгууллагууд шүүгдэн харагдана.

 Тухайн хайж буй байгууллагын нэрээ бүтэн мэдэхгүй бол санаж буй боломжтой нэрээ бичээд Хайгаад олно.

 Нийслэлийн Архивын газарт баримт нь хадгалагдаж байгаа байгууллагын хөмрөгийн дугаараар хайна. Таны хайж буй байгууллагад хөмрөгийн дугаар байхгүй бол Нийслэлийн Архивын газарт баримт нь хадгалагдаагүй болно.

 Тухайн байгууллагыг байгуулагдсан оноор нь хайх боломжтой бөгөөд эндээс аль онд ямар салбарын байгууллагууд хэрхэн байгуулагдаж байсан талаар харах боломжтой.

 Та дээрх 5 хайлтын сонголтоос 1 болон 5-уулангаар нь зэрэг хайх боломжтой бөгөөд хайлтын үр дүнд гарсан байгууллагын  товчин дээр дарж дээрх шийдвэрийг эх хувиар нь харах боломжтой. 

 Тухайн байгууллагын УБ хотын АДХГЗ-ны тогтоол, НИТХ-ын тогтоол, НЗД-ын захирамжаар үүсэн байгуулагдаж, өөрчлөн зохион байгуулагдсан, татан буугдсан, хувьчлагдсан шийдвэрийн огноо дугаарыг харах бөгөөд  хэсэгт огноо дугаар дээр нь дарж Цахим эх хувийг харна.


АНХААРУУЛГА

Хэрэв   харах хэсэгт огноо дугаар дээр нь дарахад Цахим эх хувь харагдахгүй байвал Та өөрийн компьютерын Интернэт броузерт Adobe reader-ийн суулгацаа суулгаарай.