Ерөнхий мэдээлэл
Д/д 2
Засаг захиргааны нэгжийн ангилал Дүүргийн Засаг Даргын Тамгын газар
Салбарын ангилал Засаг захиргаа нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага
Байгууллагын нэр Хоёр дугаар хороо
Төрийн архивын хөмрөгийн дугаар 02
Байгуулагдсан огноо 1928.02.28
Тайлбар

1928-2-8-наас хотын 9 хороог 6 хороо 133 хоринтой болгон тус бүрт дарга, жинхэн бичээч 1, туслах бичээч 2, галч 2, зарлагын орон тоотойгоор байгуулсан хороод нь захиргааны үндсэн байгууллагууд гэжээ.

1933 хотын хороодыг 6 болгон хуваасан.

1938-9-.30-нд Сайд нарын Зөвлөлийн 31-р тогтоолын 3-р зүйлээр Улаанбаатар хотын хороо, хорины дүрмийг баталжээ.

1965-4-14-нд Ардын  Их Хурлын Тэргүүлэгчдийн 79 дүгээр зарлигаар Нийслэл Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын харьяа Ажилчин, Найрамдал, Амгалан, Зүүнсэлбэ, Сүхбаатар, Хоршоолол, Чингэлтэй, Толгойт, Октябрь, Төмөр  замын хороог татан буулгаж, Сүхбаатар, Октябрийн, Ажилчин, Найрамдлын районыг байгуулж Улаанбаатар хотын районы АДХ-ын сонгуулийг орон нутгийн хурлын 7 дахь удаагийн ээлжит сонгуультай хамтатган явуулахаар тогтоожээ.

Байгуулагдсан
Шийдвэр Огноо Дугаар Нэр
Улсын 11 дүгээр бага хурал 1928-02-28 1 2 дугаар хороо
Өөрчлөн байгуулагдсан
Шийдвэр Огноо Дугаар Нэрийн өөрчлөлт
Сайд нарын Зөвлөлийн тогтоол 1933-11-21 36-р Улаанбаатар хотын ангиудын байгуулалтыг өөрчлөн 6 хороо болгосон
УИХ-ын тэргүүлэгчдийн 1952-03-05 10 дугаар зарлигаар Улаанбаатар хотод 12 хоринтой, 11-р хороог консулын дэнжид төвлөрүүлэн байгуулсан
Сайд нарын Зөвлөлийн 1955-05-30 203 дугаартогтоол Улаанбаатар хотын хороодыг дор дурдсанаар нэрийг тогтоожээ./2 хороо Баруун Сэлбийн хороо/
Улсын Их хурлын тэргүүлэгчдийн 1956-08-14 116 дугаар зарлигаар Улаанбаатар хотын 4000-аас доошгүй хүн тутамд нэг хороо болгон өөрчилж бүгд 30 хороогоор зохион байгуулсан.
Улсын Их хурлын тэргүүлэгчдийн 1957-07-23 114-р зарлигаар Улаанбаатар хотын 30 хороог цомхтгон 10 болгож орон тооны биш 100 хоринтойгоор шинэчлэн байгуулжээ.
Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1960-12-30 258 дугаар зарлигаар БНМАУ-ын үндсэн хуулинд зааснаар сум хороодын АДХ-ын засаг захиргааны нэгж болгосон
Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965-04-14 79 дүгээр зарлигаар Нийслэл Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын харьяа районыг байгуулгасан.
Татан буугдсан
Шийдвэр Огноо Дугаар
УИХ-н Тэргүүлэгчдийн 1956-08-14 116 дугаар зарлигУлаанбаатар хотын бүх хоридыг татан буулгасан.
Улсын Их хурлын тэргүүлэгчдийн 1957-07-23 114-р зарлигаар Улаанбаатар хотын 30 хороог цомхтгон 10 болгож орон тооны биш 100 хоринтойгоор шинэчлэн байгуулжээ.
Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1960-12-30 258 дугаар зарлигаар Улаанбаатар хотын хорьдыг татан буулгасан
Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965-04-14 79 дүгээр зарлигаар Нийслэл Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын харьяа районыг байгуулсан
Дүрмийн өөрчлөлт
Шийдвэр Огноо Дугаар Нэр
Сайд нарын Зөвлөл 1 дугаар хурал 1934-01-12 3 Хороо хорины дүрмийг баталсан
Тогтоол, шийдвэрийн цахим эх хувь

2dugu0430u0430rhoroo.pdf 

11-2-463_222.pdf

u0425u043eu0440u043eu043eu0434.pdf