Ерөнхий мэдээлэл
Д/д 0
Засаг захиргааны нэгжийн ангилал Нийслэлийн Эрх зүйн байдлын тухай хууль
Салбарын ангилал Бусад
Байгууллагын нэр Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль
Төрийн архивын хөмрөгийн дугаар 0
Байгуулагдсан огноо 1994.07.05
Тайлбар

 Монгол Улсын Үндсэн хууль "Монгол Улсын нийслэлийн эрхзүйн байдлыг хуулиар тогтооно"  хэмээн заажээ. Нийслэл хотын  статусыг тодорхойлох, эрхзүйн  байдлыг хуульчлан тогтоох шаардлагын үүднээс УИХ "Нийслэл хотын эрхзүйн байдлын тухай  хуулийг батлан гаргав.  5 бүлэг, 23 зүйл бүхий  уг хуульд  нийслэлийн чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх эдийн засгийн үндэс, удирдлагын эрх хэмжээ, онцлог, нийслэлээс аж ахуйн нэгж, байгууллага, иргэд  болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгжтэй харилцах эрхзүйн үндсийг тодорхойлж, энэ явцад үүсэх харилцааг зохицуулахаар тусгажээ. УИХ-ын  "Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хууль"-д 1995 оны нэг дүгээр сарын 16-Н, 2013 оны хоёрдугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулжээ.

Улсын Их Хурлаас анх 1994 оны 07 дугаар сарын 05-ны өдөр баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан танилцуулж байна. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 14 бүлэг, 49 зүйлтэй бөгөөд хуулийн төсөлд тусгасан зарчмын шинжтэй өөрчлөлтийг хавсралтад дурдсан танилцуулгаас үзнэ үү.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь Монгол Улсын Үндсэн хуультай нийцсэн бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Агаарын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсрууллаа.

Байгуулагдсан
Шийдвэр Огноо Дугаар Нэр
Улсын Их хурлын тогтоол 1994-07-05 Нийслэлийн Эрх зүйн байдлын тухай хууль