Ерөнхий мэдээлэл
Д/д 50
Засаг захиргааны нэгжийн ангилал Нийслэлийн харьяа байгууллага
Салбарын ангилал Засаг захиргаа нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага
Байгууллагын нэр Улаанбаатар хотын Эмэгтэйчүүдийн төв зөвлөл
Төрийн архивын хөмрөгийн дугаар 52
Байгуулагдсан огноо 1924.01.01
Тайлбар

Улаанбаатар хотын зөвлөл нь  1924 онд МАХН-ын Хороонд эмэгтэйчүүдийн тасаг нэртэйгээр байгуулагдсан. 

1925 онд хэлтэс болж өргөжин байгуулагдсан.1970 оны 12 сард Монголын Эмэгтэйчүүдийн хороо болон өөрчлөндсөн.

Улаанбаатар хотын Эмэгтэйчүүдийн хороо нь  Монголын Эмэгтэйчүүдийн хорооны анхан шатны байгууллага болон салбар нэгжийн үүрэг гүйцэтгэж,Улаанбаатар хотын хэмжээнд охид, эмэгтэйчүүдийн асуудлыг бүхэлд нь хариуцан тэдний дунд өргөн хүрээтэй ажлуудыг хийж ирсэн.

1979 онд Улаанбаатар хотын Эмэгтэйчүүдийн соёлжих танхимыг "Гэр бүл ахуйн соёлын зөвлөгө өгөх газар болгон  өргөтгөн түүний ажлыг Улаанбаатар хотын Эмэгтэйчүүдийн зөвлөл, Иргэний гэр бүлийн хэлтсээс хамт удиран явуулах болсон.

 гэр бүл эрүүл ахуйн сургуулийн элсэлтийг зохион байгуулалттай явуулах ба цугларалтыг хариуцаж байхыг Улаанбаатар хотын Хувьсгалт Залуучуудын эвлэлийн хороо,  эмэгтэйчүүдийн зөвлөлд даалгасан. 

1990 он гарсаар Улаанбаатар хотын  эмэгтэйчүүдийн  хороо нь МАХН, МЭХ-ны харьяалалаас гарч бие даасан үйл ажиллагаа явуулахаар болсон.

1993 оны 11 сард Монгол Улсын  Хууль зүйн яаманд бүртгэгдэж улсын бүртгэлийн гэрчилгээтэй санхүүгийн хувьд өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг бие даасан төрийн бус олон нийтийн байгууллага болжээ.

Байгуулагдсан
Шийдвэр Огноо Дугаар Нэр
1924-01-01 Монгол Ардын Хувьсгалт Намын Хороонд Эмэгтэйчүүдийн тасаг нэртэйгээр байгуулагдсан.
1925-01-01 Монгол Ардын Хувьсгалт Намын Хороонд Эмэгтэйчүүдийн хэлтэс нэртэйгээр өргөжин байгуулагдсан.
Өөрчлөн байгуулагдсан
Шийдвэр Огноо Дугаар Нэрийн өөрчлөлт
1970-12-01 Монголын Эмэгтэйчүүдийн хороо болон өөрчлөгдсөн
1990-01-01 Улаанбаатар хотын эмэгтэйчүүдийн хороо нь МАХН, МЭХ-ны харьяалалас гарсан
1993-11-01 Улаанбаатар хотын Эмэгтэйчүүдийн бие даасан байгууллага болсон.
Дүрмийн өөрчлөлт
Шийдвэр Огноо Дугаар Нэр
МХЗЭ-ийн Төв хороо, Монголын Эмэгтэйчүүдийн хороо, Улаанбаатар хотын АДХГЗ, БНМАУ-ын Эрүүлийг хамгаалах яам Шүүхийн яамны хавсарсан хурал 1979-11-29 69/4/295/83/331 тоот тогтоол Эрүүл ахуйн сургуулийн зөвлөл, секц, гэр бүлийн ахуйн соёлын зөвлөгөө өгөх газрын ажиллах журмыг баталсан