Ерөнхий мэдээлэл
Д/д 145
Засаг захиргааны нэгжийн ангилал Нийслэлийн засаг захиргааны үүсэл хөгжил
Салбарын ангилал Засаг захиргаа нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага
Байгууллагын нэр Тамга, тэмдэг анх хэрэглэсэн тухай.
Төрийн архивын хөмрөгийн дугаар 1
Байгуулагдсан огноо 1924.8.11
Тайлбар

Хотын түр захиргаа байгуулсаны дараа “ Нийслэлийн түр захиргааны хэрэг эрхлэх газрын захиргаа” гэсэн үгтэй, хотын захиргааны тамга, мөн хороодын тэмдгийг баталжээ

1931-3-29-нд Засгийн газрын эрхлэх товчооны 15-р хурлын 3 дугаар зүйлээр Засаг захиргааны газруудад тамга, тэмдэг гэж давхар олгохыг зогсоож ганц тамга олгох, дөрвөлжин маягийг өөрчлөн дугуй хэлбэртэй болгоххор тогтоожээ.

1933-7-18-нд Сайд нарын Зөвлөлийн ерөнхий сайдын 5 дугаар тушаалаар үндсэн хуулинд зааснаар аливаа тамга тэмдэг дөрвөлжин ба болдоор хийгдсэн байх ёстой атал орон нутгийн яам газруудын тамга дугариг резинээр хийгдсэн нь буруу учир хураан авч үндсэн хуулинд зааснаар шинэчлэн хийлгүүлэхээр заажээ.

1946 онд бүх аймаг, сум, баг, яам, газар байгууллагуудын тамга/ тэмдгийг шинэчлэн шинэ үсгээр болгож хийлгүүлж хэрэглүүлсэн байна.