Ерөнхий мэдээлэл
Д/д 95
Засаг захиргааны нэгжийн ангилал Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын хэлтэс, алба
Салбарын ангилал Засаг захиргаа нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага
Байгууллагын нэр Иргэний хамгаалалтын штаб
Төрийн архивын хөмрөгийн дугаар Иргэний хамгаалалтын штаб
Байгуулагдсан огноо 1965.06.11
Тайлбар

1965-6-11-нд Сайд нарын Зөвлөлийн 190-р тогтоолоор Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны зохион байгулалтыг

  • -Зохион зааварлах хэлтэс
  • -Санхүүгийн хэлтэс
  • -Гэгээрлийн хэлтэс
  • -Соёлын хэлтэс
  • -Ерөнхий хэлтэс
  • -Цэргийн хэлтэс
  • -Статистикийн товчоо
  • -Хөдөлмөрцалин хөлсний товчоо
  • -Төлөвлөгөөний комисс

Иргэний хамгаалалтын штаб гэж батлаад орон тоог 60 нэгчээр баталжээ

1968-6-7-нд Сайд нарын Зөвлөлийн 185 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын захиргааны зохион байгуулалтыг

  • -Зохион зааварлах хэлтэс
  • -Төлөвлөгөөний комисс
  • -Санхүүгийн хэлтэс
  • -Ардын боловсролын хэлтэс
  • -Соёлын хэлтэс
  • -Их барилгын хэлтэс
  • -Аж ахуйн хэлтэс
  • -Хөдөлмөр цалин хөлсний товчоо
  • -Иргэний хамгаалатын штаб
  • -Эрүүлийг хамгаалах газар гэж батлаад орон тоог 88 нэгчээр тогтоожээ. 
  • 1971-2-16-нд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 36-р зарлигаар аймаг, хот, район, сум, хороодын АДХ-ын гүйцэтгэх захиргаадыг төрийн сүлд бүхий тугтай болгож мөн тугийн загварыг баталжээ.
  • 1975-2-27-нд Сайд нарын Зөвлөлийн 104-р тогтоолоор Улаанбаатар  хотын захиргааны зохион байгуулалтыг дор дурдсанаар баталжээ.
  • а/ зохион зааварлах хэлтэс
  • б/ санхүүгийн хэлтэс
  • в/ төлөвлөгөөний комисс
  • г/хөлөдмөр, нийгэм хангамжийн хэлтэс
  • д/ статистикийн товчоо
  • е/ хөдөө аж ахуйн хэлтэс
  • ж/ эрүүлийг хамгаалах газар
  • з/ ардын боловсролын хэлтэс
  • и/ соёлын хэлтэс
  • к/ цэрэг иргэний хамгаалалтын хэлтэс

  л/ аж ахуйн хэлтэс орон тоог 89 нэгчээр  тогтоожээ

1978-9-11-нд Сайд нарын зөвлөлийн 294-р тогтоолоор Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны орон тоог 102 нэгжээр, зохион байгуулалтыг

а/ зохион зааварлах хэлтэс

б/ санхүүгийн хэлтэс

в/ төлөвлөгөөний комисс

г/ статистикийнтовчоо

д/ ардын боловсролын хэлтэс

е/ хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтэс /гадаадын харьяат иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцах тасагтай/

ж/орон сууц, нийтийн үйлчилгээний хэлтэс

з/ цэрэг иргэний хамгаалалтын хэлтэс

и/ их барилгын хэлтэс

к/ иргэний гэрбүлий байдлыг бүртгэх хэлтэс

л/ соёлын хэлтэс

м/ эрүүлийг хамгаалах газар

н/ хөдөө аж ахуйг удирдах газар

о/ аж ахуйн хэлтэстэйгээр баталжээ.

1989 оноос өмнө аймаг, хотын хурал, гүйцэтгэх засаглал/ хоёр/ нь нэг даргатай байсан ба 1989 оноос хойш Монгол Улсын аймаг, хотын хурал биеэ даан /орон тооны бус/ даргатай, тэргүүлэгчидтэй болжээ.1989-1990 Улаанбаатар хотын Ардын Депутатуудын хурлын Тэргүүлэгчдийн хурал 225 депутат, 15 тэргүүлэгчтэй байсан.1990 оны 01 дүгээр сараас УБХ-ын Ардын хурал гэх болсон.1990 оны 07 дугар сар хүртэл ажиллаж байсан тэр үед хурал 225 депутат,15 тэргүүлэгчтэй байв.

Сайд нарын зөвлөлийн 1990 оны 06 дугаар сарын 08-ны 297 дугаар тогтоолоор УБХ-ын АДХГЗ-ны Удирдлагын орон тоог дарга 1, нэгдүгээр орлогч дарга 1, орлогч дарга 4 байхаар тогтоов.

Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны аппаратын бүтцийг тогтоосон.

Нийгэм,Эдийн засгийн хөгжлийн хэлтэс

Хүн ам зүй, Хөдөлмөрийн хэлтэс

Санхүүгийн хэлтэс

Хот байгуулалтын хэлтэс

Цэрэг Иргэний хамгаалалтын хэлтэс

Материал хангамжийн хэлтэс

Хэрэг эрхлэх хэлтэс

Орон сууц хувиарлалтын тасаг гэж байсан.

1992 оны 25-р тогтоолыг үндэслэн Нийслэл хотын 4 районыг 6 болгож, Хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааг Нийслэл хотын Засаг даргын тамгын газар болгон орон тоо зохион байгуулалтанд доорхи өөрчлөлтийг хийжээ. Үүнд

Удирдлагын хэлтэс

Засаг захиргааны хэлтэс

Санхүүгийн хэлтэс

Цэрэг Иргэний хамгаалалтын хэлтэс

Нийгэм эдийн засгийн бодлогын хэлтэс

Хүн амын бодлогын хэлтэс

Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс

Статистик мэдээллийнэ хэлтэс

Хянан байцаах хэлтэс

Орон сууц хувиарлалтын хэлтэс

Төлөөлөгчдийн хурлын ажлын алба гэсэн үндсэн зохион байгуулалтай болжээ.

Монгол Улсын Засгийн газрын 1992 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 25 дугаар тогтоолоор Монгол улсын /шинэ/ Үндсэн хуулийн жаран нэгдүгээр зүйлийн 4, Засаг захиргаа , нутаг дэвсгэр нэгж, түүний удирдлагын тухай" хуулийн хорин наймдугаар зүйлийн 1, 3 дугаар заалтыг үндэслэн Нийслэлийн Удирдлагын Засаг даргаас гадна Засаг даргын орглогч 4, Тамгын газрын дарга бөгөөд Засаг захиргааны хэлтсийн дарга 1 байх, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг дорь дурьдсан хэлтэс тасагтай байхаар тогтоов. Үүнд:

Засаг захиргааны хэлтэс

Санхүүгийн хэлтэс

Цэрэг иргэний хамгаалалтын хэлтэс

Статистик мэдээлэлийн хэлтэс /тооцоолох төвтэй/

Нийгэм, эдийн засгийн бодлогын хэлтэс

Үйлдвэрлэл,үйлчилгээний хэлтэс

Хүн амын бодлого, хөдөлмөрийн хэлтэс

Хянан байцах хэлтэс

Орон сууц хувиарлалтын тасаг

Нийслэлийн Засаг даргын дэргэд дор дурьдсан газар, хэлтэс алба байхаар тогтоосон Үүнд:

Хот байгуулалт, төлөвлөлтийн газар

Барилга, хөрөнгө оруулатын газар

Цагдаагийн газар

Байгаль орчны газар

Хот тохижуулах газар

Хүнс, хөдөө аж ахуйн газар

Шинжлэх ухаан, боловсролын газар

Эрүүл мэндийн газар

Соёл, олон түмний ажлын хэлтэс

Залуучууд, спортын хороо

Хууль зүйн газар

Өмчийн газар

Татварын алба эдгээ болно. Ийнүү орон нутгийн удирдлагын тогтолцоо 1992 онд батлагдсан үндсэн хуулиар цоо шинэ бүтэцтэйгээр хуульчлагдсан билээ. Үндсэн хуулийн Дөрөвдүгээр бүлгийн тавин есдүгээр зүйлд" Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ гэж заасан билээ.

1994 оны 07 дугаар сарын 07-ний өдрийн Монгол Улсын Их хуралаар "Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан.

Улаабаатар хотын Захирагчийн ажлын албаны тухай "Монгол улсын Засгийн газрын 1994.оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 229 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албыг тусд нь зохион байгуулан ажилуулах болсон нь засаг захиргааа, аж ахуйн үйлчилгээний ажлын ялгаа заагийг тогтооход чухал ач холбогдолтой болсон.

Нийслэлийн засаг даргын /ажлын алба бую/ Тамгын газар нь

Засаг захиргааны хэлтэс

Санхүүгийн хэлтэс

Цэрэг, Иргэний хамгаалалтын хэлтэс

Эдийн засаг, нийгмийн бодлогын хэлтэс

Хянан байцаах хэлтэс

Статистик мэдээллийн хэлтэстэйгээр ажиллаж байв.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчллэн тогтоох тухай" Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 263 тоот тогтоолоор Нийслэлийн Удирдлагыг Засаг даргаас гадна Засаг даргын орлогч 1, Засаг даргын Тамгын газрын бүтцийг доорхи байдлаар тогтоосон. Үүнд: Төрийн Захиргааны удирдлагын хэлтэс

Стратегийн бодлого төлөвлөлтийн хэлтэс

Санхүү, эдийн засгийн бодлогын хэлтэс

Нийгмийн бодлогын хэлтэстэй байхаар тогтоосон.

1997 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 246 дугаар тогтоолоор "Гадаад харилцааны хэлтсийг нэмж байгуулсан.

1998 оны 27 дугаар тогтоолоор Статистик мэдээлэл Судалгааны алба, 124 дүгээр тогтоолоор "Архивын алба" 1999 оны 206 дугаар тогтоолоор "Цэрэг Иргэний хамгаалалтын штаб" гэсэн хэрэгжүүлэгч агентлагуудыг байгуулсан.

Монгол Улсын Засгийн газрын 2000 оны 11дүгээр сарын 29-ний өдрийн 185 дугаар тогтол гарч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг нь:

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Эдийн засаг, стратегийн бодлогын хэлтэс

Санхүүгийн бодлогын хэлтэс

Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс

Хууль зүйн хэлтэс

Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтэстэй байхаар тогтоож, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэд Төрийн захиргааны даргын үүргийг давхар хариуцуулсан.

Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 09 дүгээр сарын 08-ний өдрийн 201 дүгээр тогтоолоор Нийслэлийн Засаг даргын тамгын газрын бүтцийг нь:

Төрийн Захиргаа хууль зүйн хэлтэс

Стратеги бодлого, төлөвлөлтийн хэлтэс

Санхүү, эдийн засаг, төрийн сангийн хэлтэс

Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс

Цэргийн болон гамшгаас хамгаалах штаб НЗДТГ-ын орон тооны дээд хязгаарыг 60 хүртэл тогтсон.

2004 оны Засгийн газрын 182 дугаар тогтоолоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг нь: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс / Олон нийттэй харилцах албатай/

Хотын хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс

Санхүү эдийн засаг, төрийн сангийн хэлтэс

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс

Цэргийн штаб

Хууль зүйн хэлтэс

Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэс гэсэн 8 хэлтэс 75 хүртэл орон тоотойгоор ажилласан.

Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 1 дүгээр сарын 19-нд 15 дугаар тогтоолоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг нь:

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс /олон нийттэй харилцах болон хяналт-шинжилгээ үнэлгээний албатай/

Хотын хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Санхүү, эдийн засаг, төрийн сангийн хэлтэс

Хууль зүйн хэлтэс

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс

Цэргийн штаб зэрэг 7 хэлтэс 70 орон тоотой баталсан.

Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 15 дугаар тогтоолыг үндэслэн "Нийслэлийн Засаг даргын 22 тоот захирамжаар Захирагчийн Ажлын албаны бүтцийг шинэчлэн тогтоосон Захирагчийн ажлын алба нь :

а/ Инженерийн байгууламжийн хэлтэс

б/ Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс

в/ Хот нийтийн аж ахуйн хэлтэс

г/ Аялал жуулчлалын хэлтэстэйгээр ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 12 дүгээр сарын 24-нд 68 дугаар тогтоолоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг нь: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Засаг даргын орлогч /Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан/ Нийслэлийн Засаг даргын орлогч /Барилга , хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан/ Нийслэлийн Засаг даргын орлогч / Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан/ Нийслэлийн Засаг даргын орлогч Үйлдвэрлэл, эклогийн асуудал хариуцсан/ Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зохион байгуулалтыг нь

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Санхүү, төрийн сангийн хэлтэс

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Хотын хөгжлийн бодлогын хэлтэс

Үйлдвэрлэлийн хэлтэс

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс

Хууль зүйн хэлтэс

Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс

Цэргийн штаб

Хэвлэл, мэдээллийн алба зэрэг 85 орон тоотойгоор баталсан бүтэцээр одоог хүртэл ажиллаж байна.

Байгуулагдсан
Шийдвэр Огноо Дугаар Нэр
Сайд нарын Зөвлөлийн 1965-06-11 190 Иргэний хамгаалалтын штаб
Өөрчлөн байгуулагдсан
Шийдвэр Огноо Дугаар Нэрийн өөрчлөлт
Сайд нарын Зөвлөл 1975-02-27 185 Цэрэг Иргэний хамгаалатын хэлтэс
Сайд нарын Зөвлөлийн 1965-06-11 190-р тогтоол Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны Иргэний хамгаалалтын штаб
Сайд нарын Зөвлөлийн 1968-06-07 185 дугаар тогтоол Улаанбаатар хотын захиргааны зохион байгуулалтыг -Иргэний хамгаалатын штаб
Сайд нарын Зөвлөлийн 1975-02-27 104-р тогтоол Улаанбаатар хотын захиргааны зохион байгуулалтыг Улаанбаатар хотын захиргааны зохион байгуулалтыг
Сайд нарын зөвлөлийн 1978-09-11 294-р тогтоол Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны цэрэг иргэний хамгаалалтын хэлтэс
Сайд нарын зөвлөлийн 1990-06-08 297 дугаар тогтоол Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны аппаратын бүтцийг Цэрэг Иргэний хамгаалалтын хэлтэс
1992-01-01 25-р тогтоол Нийслэл хотын Засаг даргын тамгын газар нь Цэрэг Иргэний хамгаалалтын хэлтэс
Монгол Улсын Засгийн газрын 1992-09-11 25 дугаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг Цэрэг иргэний хамгаалалтын хэлтэс
Монгол улсын Засгийн газрын 1994-12-28 229 дүгээр тогтоол Нийслэлийн засаг даргын /ажлын алба бую/ Тамгын газар нь Цэрэг, Иргэний хамгаалалтын хэлтэс
Монгол Улсын Засгийн газрын 1999-01-01 206 дугаар тогтоол Цэрэг Иргэний хамгаалалтын штаб
Засгийн газрын 2004-01-01 182 дугаар тогтоол Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг нь: Цэргийн штаб
Монгол Улсын Засгийн газрын 2005-01-19 15 дугаар тогтоол Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг нь: Цэргийн штаб
Монгол Улсын Засгийн газрын 2008-12-24 68 дугаар тогтоол Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг нь: Цэргийн штаб
Дүрмийн өөрчлөлт
Шийдвэр Огноо Дугаар Нэр
Монгол Улсын Их хуралаар 1994-07-07 Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан.
НЗД-ын захирамж 1997-04-10 А/63 Нийслэлийн байнгын онцгой комиссын дүрэм
Тогтоол, шийдвэрийн цахим эх хувь

63_1-11-1.pdf