Ерөнхий мэдээлэл | |
Д/д | 83 |
Засаг захиргааны нэгжийн ангилал | Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын хэлтэс, алба |
Салбарын ангилал | Засаг захиргаа нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага |
Байгууллагын нэр | Эдийн засгийн комисс |
Төрийн архивын хөмрөгийн дугаар | 1 |
Байгуулагдсан огноо | 1925.12.11 |
Тайлбар |
1925-12-11-нд Засгийн газрын 44-р хурлаар Хотын захиргааг жинхэнэ болгож, дүрмийг улсын бага хурлын тэргүүлэгчдэд явуулан батлуулахаар тогтоожээ. 1925-12-11-нд Улсын 2 дугаар Их хурлаар хотын захиргааны дүрэм дөчин есөн зүйлийг баталсан байна. Хотын захиргааны гүйцэтгэх газар нь долоон тэргүүлэгчидтэй, түүний дарга, орлогч, нарийн бичгийн дарга нар нь товчоо болон бүрэлдэж байсан бөгөөд хэлтсүүд нь Ерөнхий хэлтэс, Ардыг гэгээрүүлэх хэлтэс, Ардын эрүүлийг сахих хэлтэс, Аж үйлдвэрийн хэлтэс /энэхүү хэлтэст санхүү, аж ахуй, тоо бүртгэх салбарууд хамаарагдаж байв/-тэй байхаар заажээ. Хэлтсүүд нь тухайн үеийн байдлаас өөрчлөгдөж байжээ. Албан газар, цэрэг, үйлдвэрийн хэлтсүүдтэй болсон байна. 1925 онд хотын захиргаа нь 6 хэлтэс, 104 орон тоотой байв. Улсын 2 дугаар их хурлын шийдвэр болон Засгийн газрын 22 дугаар хурлын 7-р зүйлийг үндэслэн 1926-9-3-нд Засгийн газрын 35 дугаар хурлын 12 дугаар зүйлээр 1927-1-1-нээс эхлэн хотын захиргааны газрыг Дотоод яамны харьяанаас өөрчилж тусгай эрхтэй биеэ даасан газар болгохоор заажээ. БНМАУ-ын 2 дугаар их хурлын 9 дугаар тогтоолын 4 дүгээр зүйл, Засгийн газрын 22 дугаар тогтоолын 17 дугаар зүйлээр Засгийн газрын комиссын саналыг үндэслэн 1926 оны 9 дүгээр сарын 3-нд Ардын засгийн газрын 35 дугаар хурлын 12 дугаар зүйлээр 1927 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хотын захиргааг Дотоод яамны харъяанаас өөрчилж, тусгай эрхтэй, биеэ даасан газар болгохоор тогтоожээ. 1930 онд батлагдсан Улаанбаатар хотын захиргааны дүрмийг шинэчлэн баталж, эл дүрэмд хотын захиргаа нь Сайд нарын Зөвлөлийн шууд харьяалалд засаг захиргааны нэгж болохыг заасан 1931-2-26-нд Засгийн газрын эрхлэх товчооны 10-р хурлын 5-р зүйлээр орон нутгийн захиргааг шинэчлэн өөрчлөх хувьсгалт түр хороодыг түр хороо гэж нэрлэхээр тогтоожээ. 1931 оны 2 дугаар сард нутаг дэвсгэр засаг захиргааны хуваарилалт явуулах “ түр хороод” аймгуудад байгуулагдсан ба мөн 3 дугаар сард сумдад “түр захиргаа” байгуулсан. Мөн 3, 4 дүгээр сард хуучин аймгийн яам, хошуудын тамгын газрын татан буулгаж, шинэ байгуулагдсан сум, аймгийн ардын төлөөлөгчдийн 1 дүгээр их хурал хуралдаж, тариалан зэрэг 13 аймаг байгуулагджээ. 1931-3-29-нд Засгийн газрын эрхлэх товчооны 15-р хурлын 3 дугаар зүйлээр Засаг захиргааны газруудад тамга, тэмдэг гэж давхар олгохыг зогсоож ганц тамга олгох, дөрвөлжин маягийг өөрчлөн дугуй хэлбэртэй болгохоор тогтоожээ. 1931-9-7-нд Засгийн газрын 20-р тогтоолын 4-р зүйлээр Төв аймаг, хотын захиргааг нэгтгэх тухай асуудал боловсруулах комиссыг томилсон байна. 1931-9-21-нд УБХ-ын тэргүүлэгчид, Засгийн газрын хамтарсан хурлын тогтоолоор Төв аймаг Улаанбаатар хотын захиргааны нутаг дэвсгэрийг нэгтгэн Улаанбаатарт төвлөрүүлэх, Улаанбаатар хэмээх аймгийн захиргаа байгуулах, сонгуулийг 10 дугаар сарын 1-нд хийх, сонгууль хийсний дараа Төв аймаг, Улаанбатар хотын захиргааны нутаг дэвсгэрийг нэгтгэн Улаанбаатарт төвлөрүүлэх, Улаанбаатар хэмээх аймгийн захиргаа байгуулах, сонгуулийг 10 дугаар сарын 1-нд хийх, сонгууль хийсний дараа Төв аймаг, Улаанбаатар хотын захиргааг татан буулгасанд тооцох, Улаанбаатар аймгийн захиргааг гишүүд 11, орлогчдыг 5 хүнээр аймгийн захиргааны байгуулалтыг тэргүүлэгч, орлогч, нарийн бичгийн дарга, ерөнхий хэлтэс, цэргийн хэлтэс, хөдөө аж ахуйн хэлтэс, санхүүгийн хэлтэс, хотын нийтийн аж ахуйг эрхлэх хэлтэс, ардыг гэгээрүүлэх явдлын хэлтэс, Цагдан сэргийлэх явдлын хэлтэс, Улсын хянан байцаах бүртгэлийг Эрхлэх товчоо зэрэг зохион байгуулалтаар тогтоожээ. 1931 оны 9 дугаар сарын 21-нд Улаанбаатар хотын тэргүүлэгчид, Засгийн газрын хамтарсан хурлаар, Төв аймаг, Улаанбаатар хотын захиргаа, нутаг дэвсгэрийг нэгтгэн төвлөрүүлж, “Улаанбаатар” хэмээх аймгийн захиргаа байгуулах, сонгуулийг мөн оны 10 дугаар сарын 1-нд хийхээр тогтоожээ. 1931 онд Төв аймаг, хотын захиргаанд явуулсан ажлын тухай илтгэх хуудсанд Улаанбаатар аймгийн захиргааг 1931 оны 10 дугаар сард шинэчлэн нэгтгэж байгуулсан /Хуучин Төв аймагтай/ 1931 оны 3 дугаар сараас хотуудыг өөрчилсөн байна. 1932-8-5 нд Сайд нарын Зөвлөлийн 7-р тогтоолын 11-р зүйлээр Улаанбаатар аймгийн захиргааны зохион байгуулалтыг - 3-5 хүнтэй тэргүүлэгчид - Малын ажил ба хадлан тариалангийн хэлтэс - Цэргийн хэлтэс - Санхүүгийн хэлтэс - Ардыг гэгээрүүлэх хэлтэс - Хотын аж ахуйн хэлтэс - Бичиг дансны ангитайгаар баталжээ. 1932-5-27-нд Сайд нарын Зөвлөлийн 9-р тогтоолын 3-р зүйлээр 1931 онд Төв аймаг ба Улаанбаатар хотын захиргааг нэгтгэсэн нь үр дүн өгөөгүй учир салгаж аймаг, хотын захиргаа тус тусад нь байгуулахаар тогтоожээ. 1932 онд Сайд нарын Зөвлөлөөс гаргасан тогтоол /хагас/-д дурьдахдаа хүний урьд Сайд нарын Зөвлөлөөс Улаанбаатар хотын захиргааг аж ахуйн талаар биеэ даасан газар болгож ялган байгуулах тухай гаргасан тогтоолд нэмэгдүүлэн тогтоохдоо
1937 оны 2 сарын 5-нд СнЗ-ийн тогтоолоор Улаанбаатар хотын Захиргааны эрхийг өргөтгөн яамны эрх хэмжээнд хүргэж, хотыг захирах яам хэмээн нэрлэж яамны даргыг Снз-ийн жинхэнэ гишүүн болгожээ. 1937 оны 05 дугаар сарын 4-нд Улсын бага хурлын тэргүүлэгчдийн хурлаар Нийслэл Улаанбаатар хотыг захирах яамны дүрмийг баталсан ба үндсэн хуулийн дагуу нийслэл хотын яам нь хотын ба хороодын хуралаар батлагдахаар заажээ. СнЗ, Улсын бага хуралд захирагдах ба сайд нь СнЗ-ийн гишүүн байхаас гадна хотыг захирах яам нь 9 тэргүүлэгч, 3-н орлогчтойгоор хотын хуралаас сонгогддог байсан. 1937 оны 02 дугаар сарын 13- нд Сайд нарын Зөвлөлийн 2 дугаар хурал, Улаанбаатар хотын Тэргүүлэгчдийн 4 дүгээр тогтоолоор 02 зүйлээр Улаанбаатар хотын захиргааг өөрчлөн "Улаанбаатар хотыг захирах яам" болгосон. 1937-4-23-нд Сайд нарын Зөвлөлийн 12 дугаар хурлын 4-р зүйлээр Нийслэл Улаанбаатар хотыг захирах яамны дүрмийг баталжээ. Мөн яам нь Сайд нарын /Зөвлөлийн гишүүн байна гээд дотоод байгуулалтыг /
Мөн яамны шууд захиргааны газрууд:
Тусгай дүрмээр хотын хэмжээнд дээр ажиллах газрууд
Мөн шууд захирагдах орон нутгийн чанартай газрууд нь Амгаланбаатар хотын захиргаа, хороо хорьдын захиргаа хотын өнчин ядуусын тэтгэх газар, хүн эмнэлгийн салбарууд гэж заажээ. 1932 оны 8 дугаар сарын 22-нд Сайд нарын Зөвлөлийн 9 дугаар хурлын 3 дугаар зүйлээр Төв аймаг, Улаанбаатар хотын захиргааг салгаж байгуулахаар шийдвэрлэсэн юм. 1938 оны 04 дүгээр сарын 1- нд СнЗ-ийн хуралаар хот сайжруулах комиссын төслийг хэлэлцээд баталсан. 1939 оны 3 сард улсын 22 дугаар бага хурлын тогтоолоор “хотыг захирах яам”хэмээн нэрлэхийг “Улаанбаатар хотын захиргаа” хэмээн нэрлэх болсон. 1940 онд батлагдсан БНМАУ-ын үндсэн хуулиар “Улаанбаатар хотын бага хурлын тэргүүлэгчид”хэмээн тогтоосон. 1940-10-3-нд Сайд нарын Зөвлөлийн 50-р хурлын 8-р зүйлээр Улаанбаатар хотын хөдөлмөрчин ардын хурал ба хотын захиргааны дүрмийг баталжээ. Мөн дүрмэнд хотын захиргаааны дотоод зохион байгуулалтыг :
Бүгд 7-123 тус тус байсан байна 1952 оны 11 сарын 01-ээс Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа - хэмээх болсон. Бөгөөд дотоод бүтцийг нь : Бүгд 7-123 тус тус байсан байна 1957-7-6-нд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 104-р зарлигаар үндсэн хуулийн зарим зүйлд өөрчлөлт оруулж аймгийн ба Улаанбаатар хотын хөдөлмрчдийн депутатын хурлын гүйцэтгэх захиргаанд дор дурдсан хэлтсүүд байхаар тогтоожээ.Үүнд:
1960-7-2-нд Сайд нарын Зөвлөлийн 296-р тогтоолоор Улаанбаатар хотын захиргааны дэргэдэх гадаадын мэргэжилтнийг үйлчлэх товчоог 1960-7-1-нээр Гадаад орнуудтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны харьяанд шилжүүлж, аж ахуйн тооцоон дээр ажиллуулахаар тогтоожэээ.
|
Байгуулагдсан | |||
Шийдвэр | Огноо | Дугаар | Нэр |
Улсын 2 дугаар Их хурал | 1925-12-11 | Аж үйлдвэрийн хэлтэс /энэхүү хэлтэст санхүү, аж ахуй, тоо бүртгэх салбарууд | Аж үйлдвэрийн хэлтэс /энэхүү хэлтэст санхүү, аж ахуй, тоо бүртгэх салбарууд |
Өөрчлөн байгуулагдсан | |||
Шийдвэр | Огноо | Дугаар | Нэрийн өөрчлөлт |
Сайд нарын Зөвлөл, Намын Төв Хороо 68/80 хурал | 1943-10-08 | 4-р зүйл | Санхүүгийн Эдийн засгийн хэлтэс |
Татан буугдсан | ||
Шийдвэр | Огноо | Дугаар |
Сайд нарын Зөвлөлийн | 1963-07-01 | 318 |
Дүрмийн өөрчлөлт | |||
Шийдвэр | Огноо | Дугаар | Нэр |
Улаанбаатар хотын АДХГЗ-ны тогтоол | 1970-06-25 | 136 | Хот, районы АДХГЗ-ны дэргэдэх орон тооны биш эдийн засгийн зөвлөлийн дүрэм |