picture picture picture picture picture

Мэндчилгээ

"Нийслэлийн он цагийн түүхэн хэлхээс" цахим номонд морилон саатсан эрхэм хүндэт тантай интернетийн орчинд эчнээ уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлье. Нийслэлийн 376 жилийн ойд зориулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн Архивын газраас уг цахим номыг бүтээж, иргэн таны оюуны санг баяжуулж байна.

Танд үзүүлэх үйлчилгээгээ хөнгөн шуурхай, нээлттэй, хүртээмжтэй болгох зорилгоор энэхүү цахим номыг ажиллуулж байгаа бөгөөд тус цахим номонд 1921-2013 онуудад Монгол Улсын Ардын Их хурлын болон Сайд нарын зөвлөлийн хурлын тогтоол, Улаанбаатар хотын АДХГЗ-ны тогтоол болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол, Нийслэлийн Засаг Даргын захирамжаар үүсэн байгуулагдаж, өөрчлөн зохион байгуулагдсан, татан буугдсан, хувьчлагдсан 983 байгууллагын 1341 шийдвэр, 384 байгууллагын 391 үүсгэн байгуулсан дүрэм, тэдгээрийн өөрчлөлтийг эмхтгэн, онлайн хэлбэрийн програм хангамжаар эрэлт хайлтыг шийдвэрлэж ашиглалтад нэвтрүүллээ.

Мөн цахим номын нийслэлийн Засаг захиргааны үүсэл, хөгжил хэсэгт Улаанбаатар хотын дүрэм, хэм хэмжээг тогтоосон шийдвэрээс эхлэн нэрийн өөрчлөлт зэрэг нийслэлийн захиргааны түүхтэй холбогдох мэдээллийг бэлтгэн оруулснаар эрдэмтэн судлаач, оюутан залууст нийслэлийн түүхийг дэлгэрүүлэн судлахад сэдэл өгөх, архивын баримтыг судалгаа шинжилгээний эргэлтэд оруулах, олон нийтийн хүртээл болгох зорилгыг эрхэм болголоо.  


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
НИЙСЛЭЛИЙН АРХИВЫН ГАЗАР